Active

ОБЕГ: Орон сууцанд гарсан галын шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарсан тухай дуудлага өнөөдөр буюу 19-ний 07:02 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Энэ харамсалтай ослын талаар ОБЕГ-аас тодруулахад, Дуудлагын дагуу аврагчид очиход таван иргэн нас барсан байсан. Аврагчид ослын газарт ажиллаж байх үед нэг алба хаагч, дахин нэг оршин суугч угаартаж, харамсалтайгаар амиа алдсан.

-Гацуур модны чимэглэлээс гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилан мэдээллийг ЦЕГ-аас өгсөн байна. Энэ нотлогдсон уу?
-Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байна.

-Нэг айлд гал гарсан уу?
-3-4 айл галд өртсөн байж болзошгүй. Чухам хэдэн айл өртсөнийг цагдаагийн байгууллагынхан тогтооно гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...