Active

Ёроолгүй сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүд иргэдээс хамгаална

Зураг: Үндэстний тоймоос татаж авав
Зураг: Үндэстний тоймоос татаж авав

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз охин Ө.Өгөөмөрийн тансагла дээр иргэд Ерөнхий сайдыг “орлогоо нотол”, Огцрох амархан” нэртэй жагсаал хийж буй билээ. Гэвч өнөөдрийн хүртэл Ерөнхий сайд залуучуудад тайлбар өгөөгүй нам гүм байна. Харин өөрийн гэрээтэй газруудаар мэдээлэл тарааж иргэдийн тархийг угаах болсон.

Л.Оюун-Эрдэнийг даган баясагч А.Ариунзаяа

Түүний хүү О.Тэмүүлэн гадаадаас ирж АТГ-т мэдүүлэг өгсөн зураг цахим орчинд зохиомлоор тараасан. Үүнийг нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Ерөнхий сайдын хүү АТГ-т дөрвөн цаг байцаалт өгсөн хэмээн мэдэгдэж байсан. Үүгээрээ тэрбээр өөрийгөө түүний хүн гэдгийг олонтой зарласан. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө О.Тэмүүлэн цахим тоглоомоос их хэмжээний мөнгө хожсон байхыг бид мэдэхгүй хэмээн ам нээж байсан. Гэтэл ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ миний хүү Херо энтэртаймент ажилдаг түүнээс мөнгө олсон байхыг би мэдэхгүй гэж хэлсэн.

Үүгээр хоёр хүний яриа зөрж иргэдийн дургүйг ихээхэн хүргэж байгаа аж. Гэвч МАН-ын бага хурал дээр ерөнхий сайд албан үүргээ өгье гэр бүлээ бодъё хэмээн мэдэгдсэн. Гэвч олон хоног өнгөрсөн ч тэрбээр суудлаасаа буусангүй. Тус тайлбартай зэрэгцэж нууц амрагийн нэрийг зүүсэн О.Дөлгөөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан бид харилцаа хамааралгүй хэмээн мэдэгдэл хийсэн.

АН, ХҮН ХОЁР ЭЗЭНГҮЙ БОЛЧИХСОН УУ?

Үүнд учир бий. Тэрбээр ганцаараа суудлаасаа буухыг хүссэнгүй. Харин хөлдөө дөнгө болгож АН-ыг чирч байгаа юм. Ардчилсан нам дотор чимээгүй дайн дэгдэж Л.Гантөмөр суудлаасаа бууна хэмээн мэдэгдсэн.

Угтаа тэд хамтарсан засгийн газар байгуулна хэмээн хэлсэн нь тэдний нөхөрлөл биш ашиг сонжоо нь нэг байсных байх.

Харин ХҮН намын дарга Д.Доржханд Лу.Гантөмөрт хандаж ажлаа хийх хэрэгтэй байсан. Улс орноо бод хэмээн хэлсэн нь иргэдийн төөрөгдүүлж буй. ХҮН нам бол анхнаасаа МАН-ын охин нам гэх нэрлэгдэж ирсэн.

Хэргийн гол эзэн О.Тэмүүлэн нь өнөөдрийн хүртэл олон нийтэд орлогын их үүсвэрээ нотлоогүй. Тэр ч бүү хэл түүний орлог нотлох баримт болох ХХК нь улсын бүртгэлд сар гаран хугацааны өмнө бүртгэгдсэн ААН байсан. Энэ нь зохиомол тайлбар хийх бүрэн боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...