Active

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс нь тираннозавр төрлийн үлэг гүрвэлүүдийн хамгийн ойрын өвөг эцгийнх болохыг тогтоожээ.

Эрдэмтэд уг шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” (Khankhuuluu mongoliensis) гэдэг нэр өгчээ.

Nature сэтгүүлд бичсэнээр уг нээлт нь  тираннозавруудын ургийн модыг эргэж харах, тираннозавруудын хувьслын түүхийг дахин шинээр бичих боломжийг олгож байгаа аж.

Тираннозавруудын төрлийн хамгийн алдартай үлэг гүрвэл болох T-Рекс нь дунджаар 4500-8000 кг жинтэй байсан бол түүний өвөг эцэг гэгдэж буй “khankhuuluu mongoliensis” нь 750 кг орчим жинтэй байжээ. “Khankhuuluu mongoliensis” үлэг гүрвэлийн хоёр тусдаа араг яс нь 1970-аад оны эхээр Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон ба тэдгээр араг ясыг анх алектрозавр төрлийн үлэг гүрвэлийн яс хэмээн ангилсан байжээ. 

Тираннозавр төрлийн үлэг гүрвэлүүд нь олон сая жилийн турш Хойд Америк болон Ази тив хооронд Сибирь, Аляскаар дамжин нүүдэллэдэг байсан нь тухайн үлэг гүрвэлүүдийг хувьсан өөрчлөгдөхөд хүргэжээ. Профессор Дарла Зелиницки, “Энэхүү нээлт нь бидэнд тираннозаврууд нь хаад болохоосоо өмнө ханхүү нар байсныг харуулж байна” хэмээн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...

Ядуурлыг устгах нь зөвхөн эдийн засгийн асуудал биш

10 дугаар сарын 17 бол дэлхийн нийтийн хувьд ядууралтай ганц тэмцдэг өдөр...