Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
- Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
- Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
- Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
- Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
- Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
- Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
Танилц: Үе үеийн Засгийн газрууд
- Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газар (1990 оны 9 сарын 11 – 1992 оны 7 сарын 21)
- Пунцагийн Жасрайн Засгийн газар (1992 оны 7 сарын 21 – 1996 оны 7 сарын 19)
- Мэндсайханы Энхсайханы Засгийн газар (1996 оны 7 сарын 19 – 1998 оны 4 сарын 23)
- Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар (1998 оны 4 сарын 23 – 1998 оны 12 сарын 9)
- Жанлавын Наранцацралтын Засгийн газар (1998 оны 12 сарын 9 – 1999 оны 7 сарын 22)
- Ринчиннямын Амаржаргалын Засгийн газар (1999 оны 7 сарын 30 – 2000 оны 7 сарын 26)
- Намбарын Энхбаярын Засгийн газар (2000 оны 7 сарын 26 – 2004 оны 8 сарын 20)
- Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар (2004 оны 8 сарын 20 – 2006 оны 1 сарын 13)
- Миегомбын Энхболдын Засгийн газар (2006 оны 1 сарын 25 – 2007 оны 11 сарын 22)
- Санжаагийн Баярын Засгийн газар (2007 оны 11 сарын 22 – 2009 оны 10 сарын 29)
- Сүхбаатарын Батболдын Засгийн газар (2009 оны 10 сарын 29 – 2012 оны 8 сарын 10)
- Норовын Алтанхуягийн Засгийн газар (2012 оны 8 сарын 10 – 2014 оны 11 сарын 5)
- Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар (2014 оны 11 сарын 21 – 2016 оны 7 сарын 7)
- Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар (2016 оны 7 сарын 7 – 2017 оны 10 сарын 4)
- Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар (2017 оны 10 сарын 4 – 2020; 2020 – 2021 оны 1 сарын 27)
- Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар (2021 оны 1 сарын 27 – 2024; 2024 он-одоо хүртэл)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1

Сүүлийн сэтгэгдэл