Нийгэм

ЗҮҮН АЗИ ДАХЬ ХЭТ ХҮЙТРЭЛ ИРЭЭДҮЙД ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛНО

Phasellus tellus tellus, imperdiet ut imperdiet eu, iaculis a sem Donec vehicula luctus nunc in laoreet

Хятадыг Цагаан сарын үеэр Зүүн Азийн 10 сая хүнийг дайран өнгөрсөн цочир хүйтэн ирээдүйд энгийн үзэгдэл болно гэж мэргэжилтнүүд хэллээ.

Тухайлбал, Өмнөд Солонгост өнгөрсөн долоо хоногт огцом хүйтэрч, Сөүл хотод Цельсийн -15 хэм байжээ. Мөн хэд хэдэн хотод агаарын температур түүхэн доод хэмжээндээ хүрсэн байна.

Жуулчдын очих дуртай Чэжү арлын аялал жуулчлал түр зогсож хэдэн зуун нислэг, усан онгоцны хөдөлгөөнийг зогсоожээ. Тус улсын Гамшигтай тэмцэх газрын мэдээлснээр “Умард туйлын хүйтэн агаар Орос, Хятадаар дайран Солонгосын хойгт ирсэн байна.

Түүнчлэн Хойд Солонгост агаарын температур Цельсийн -30 хэмд хүрснээр эрх баригчид гамшгийн анхааруулга гаргажээ. Мөн Японд хүчтэй салхи, их цасны улмаас Japan Airlines болон All Nippon Airways компаниуд дотоодын 229 нислэгээ цуцалж, Фүкүшимагаас Шинжо хүрэх хурдны галт тэрэг зогссон байна.

Хятадын хамгийн хойд хэсэгт байрлах Мохэ хотод -53 хэм хүртэл хүйтэрсэн нь түүхэн бага хэмжээ аж.

Ийнхүү Зүүн Азийн бүсэд өвөлдөө хэт хүйтэн, зундаа хэт халуун болсон нь Арктикийн мөс хайлсантай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн илрэл бөгөөд цаашид энэ байдлыг хэвийн үзэгдэл болно судлаачид үзэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...