Нийгэм

ХАЛТИРГАА ГУЛГААНД ЗАРЦУУЛАХ ДАВС, БОДИСЫН НӨӨЦ ХАНГАЛТТАЙ ГЭВ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд ашиглах зорилгоор Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай гэрээ байгуулан, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг өдөр, долоо хоног, сарын хугацаагаар авч ажилладаг.

Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 9, 10-нд цас орохтой холбогдуулан тохижилт үйлчилгээний байгууллагуудын машин техникийн бэлтгэл ажлыг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-дыг цас цэвэрлэгээнд оролцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас зам талбайн нийт 900 гаруй үйлчлэгч, тусгай зориулалтын 120 машин техниктэйгээр зам талбайд ажиллахад бэлэн байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанд зарцуулах давс, бодисын нөөц хангалттай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...