УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор ганц л сайд байгаа бусдаараа ямар ч сайд алга. Мөн сайдгүй яам зөндөө байна. Эрх барьж МАН дотроосоо сайд нарыг гаргах учир хурдан хийх хэрэгтэй.
Монгол улсын хэмжээнд дөрвөн өдөр ганц л сайтай явлаа. Тэр нь монгол улсын 33 дахь ерөнхий сайд Г. Занданшатар байлаа. Шинээр томилогдох сайд нараас хамаарч бусад газрууд хөдөлж чадахгүй байгаа харагдсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хүлээгдэж байгаа асар их ажлууд бий. 33 дахь Ерөнхий сайд гарч ирэхдээ маш олон зүйлийг хэлж амласан. Татварын өөрчлөлт, төрийн бүтцийг цомхотгоно гэх олон зүйлийг хэлсэн.
Үүнд, Татварын багц хууль, төрийн албаны цомхотгол, төсөв гэх зүйлс багтаж байгаа. Энэ бүгд ирэх жилийн нэг сараас наашгүй болсон. Одоогоор цаг хугацаа алдмааргүй байна. Бүх зүйлийг түргэн шуурхай хийх хэрэгтэй байгаа” хэмээн хэллээ

Сүүлийн сэтгэгдэл