Дэлхий

ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Sponsored By:

Пи тоо бол олон мянган жилийн турш хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн математикийн нууц билээ. Пи тоонд зориулсан баярын өдөр хүртэл бий. Дэлхий даяар гуравдугаар сарын 14-ыг “Пи өдөр” хэмээж тэмдэглэдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Харин бид энэ өдөрт зориулж “Пи тоо”-ны талаарх сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ. 

Хүмүүс олон мянган жилийн турш пи тоог хэрэглэж ирсэн

image2-112723-1619812494 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Пи тоо бол аливаа тойргийн диаметрийг тухайн тойргийн периметртэй харьцуулсан харьцаа юм. Уг тогтмол нь 3.14-тэй тэнцэнэ. 4000 гаруй жилийн өмнө эртний Египетчүүд, Вавилончууд энэ тогтмолыг олж, тооцоолол хийхэд ашигладаг байжээ. 18-р зуунд математикчид энэ тоог “Пи” гэж нэрлэсэн.

Пи бол төгсгөлгүй тоо
image3-112850-279549900 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Пи нь иррационал тоо бөгөөд 3.141592… төгсгөлгүй үргэлжилнэ. Судлаачид пи тоог 22 их наяд гаруй оронтой гэж тооцоолж байсан ч 2019 онд 31.4 их наяд оронтой гэж мэдэгдсэн. Энэ тооцоог хийхэд 24 хард диск бүхий компьютер 105 хоног тасралтгүй ажиллажээ. 

Пи тооны 70000 мянган орныг цээжилж байсан хүн бий
image4-112924-1323096696 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

2015 оны гуравдугаар сарын 21-нд Энэтхэгийн Веллоре хотын “VIT” их сургуулийн оюутан Rajveer Meena пи тооны аравтын тооллоос хойших 70.000 оронг цээжилж Гиннессийн номд бичигдсэн. Тухайн үед 21 настай оюутан байсан Meena нүдээ боож байгаад ой тогтоолтынхоо чадвараа баталжээ.

Бид пи тооны нарийвчилсан утгыг тооцоолж чадахгүй тул тойргийн нарийвчилсан хэмжээг хэзээ ч олж мэдэхгүй

image5-112953-1192228587 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Физикч Альберт Эйнштейн,  Стивен Хокинг 
image6-113021-708748968 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Физикч Альберт Эйнштейн 1879 оны гуравдугаар сарын 14-ний “Пи өдөр” төрсөн бол Английн нэрт онолын физикч Стивен Хокинг 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 76 насандаа таалал төгссөн. 

Пирамид ба пи тоо
image7-113049-413282823 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Дэлхийн долоон гайхамшгийн нэг хэмээн тунхаглагдсан пирамидыг пи тооны тооцооллоор барьсан. 

Пи тоо бидний амьдралд
image8-113127-926180573 ПИ ТООНЫ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Эрдэмтэд өдөр бүр пи тоог ашиглан бөмбөрцгийн эзлэхүүн, тойргийн талбай, цилиндрийн эзлэхүүнийг тооцоолдог. Харин бид өдөр тутмын амьдралдаа машин болон ухаалаг утасны GPS-ийг хэрэглэхдээ пи тоог ашиглаж байдаг. 

Эх сурвалж:MSN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Soruce: MSN Via: GenZ.MN

1 Comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын...

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...