Active

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй гэв. Тэрбээр “Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй бордюр ашигладаг байсан.

Муу чанарын бордюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон сольдог байв.

Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага, бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан. 

Харин 2024 онд Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бордюраар солих шийдвэр гаргаж хотын дарга нь сонгуультай зэрэгцэн бордюр солих ажлыг эхлүүлэв.

Энэ бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам бордюрны тухай асуудал гарахгүй болно гэсэн үг. Мөн энэ жилээс эхлэн хотын явган замыг байгалийн чулуугаар солих ажлыг эхлүүлээд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Ядуурлыг устгах нь зөвхөн эдийн засгийн асуудал биш

10 дугаар сарын 17 бол дэлхийн нийтийн хувьд ядууралтай ганц тэмцдэг өдөр...