Улс төр

Интерполоор эрэн сурвалжилж буй 92 хүний 42 хүнийг олж тогтоосон

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.06.07/ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр

“Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Мөн дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 хүнийг олж тогтоосон. Мөрдөн шалгах байгууллагаас олж, тогтоон авч ирсэн таван хүн бий. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Нэмж 10 орчим хүмүүсийг авч ирнэ. Интерполын улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа 47 хүнээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна. Тодруулбал, Казахстанд гурав, Туркт дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьт нэг, Хонгконгт хоёр, Японд нэг, Швейцарь, Швед, Малайз, Киргиз улсад тус бүр нэг байна. Эдгээр 25 хүний гадаад паспортыг бүхэл нь хүчингүй болгох бүртгэлийг хийж, холбогдох байгууллагад шилжүүлсэн. Мөн эдгээрийн 12 хүнийг шилжүүлэн авч ирэх, хаяг тогтоогдсон 13 этгээдийг санамж бичгийн хүрээнд тус улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллана. Цаашид 22 этгээдийг эрэн сурвалжил байна.” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...