Нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй ёслол, хүндэтгэлийн чуулган  Соёлын төв өргөөнд эхэллээ.

Олон улсын сувилахуйн холбоо энэ өдрийг дэлхий нийтээр “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

344557666_544237284548794_352856868437299878_n Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв

Энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлж, сувилагчийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд  “Бидний сувилагч-Бидний ирээдүй” аян чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Мөн аль шатлалын эрүүл мэндийн байгууллагад, ямар мэргэжлийн, хэдэн сувилагч шаардлагатайг нарийн тодорхойлж, салбарын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах шаардлагатайг хэлэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл орчин бүрдүүлэх, амьдралын зөв хэвшил төлөвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг нас, хүйс, бие бялдрын онцлогт тохируулан олгоход төрийн бүх байгууллага болон шат шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамтран ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

344499835_194680232998511_3021020549108258943_n Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв

Дэлхийн улс орнууд сувилахуйн тусламжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, хүний нөөцийн хүртээмжийг  дээшлүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын хувьд сувилагчдыг  мэргэшүүлэх чиглэлээр өнгөрсөн таван жилд төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтын хамрагдалтыг 2.5 дахин нэмэгдүүлж, сургалтын төлбөрийн 40-60 хувийг улсын төсвөөс санхүүжүүлжээ.

Манай улс эмчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг ч эмч, сувилагчийн тооны харьцаа 1:1 буюу “хангалтгүй” гэсэн үг бөгөөд улсын хэмжээнд 8,900 орчим сувилагч шаардлагатай гэсэн судалгаа гарчээ.

Швейцар Улсад 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 17.9, Норвег Улсад 17.8, Австрали Улсад 12.2 байхад Монгол Улсад дөнгөж 4.1 байгаа юм.

Ёслол, хүндэтгэлийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж байна.

344537924_3044915432469109_3748270578541796687_n Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэв
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...