Active

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид болон сурагчдаа  амжилттай бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэрэмжит урамшууллаа гардууллаа.

Олон улсын олимпиадын алтан медальтныг 11 сая, мөнгөн медальтныг 7 сая, хүрэл медальтныг 4 сая, тусгай байрын эзнийг 1 сая төгрөгийн шагнал дагалдаж байна. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Монголын олимпиад зохион байгуулах хороо тус бүрийг 10 сая төгрөгөөр урамшууллаа.

Энэ жил олон улсын:

  • Математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Япон Улсын Чиба хотод,
  • Биологийн олимпиад 07 дугаар сарын 02-11 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад,
  • Химийн олимпиад 07 дугаар сарын 16-25-нд Швейцарын Холбооны Улсын Цюрих хотод,
  • Физикийн олимпиад 07 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод,
  • Мэдээлэл зүйн олимпиад 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Унгар Улсад болж Монгол Улсаас нийт 25 сурагч, 14 дасгалжуулагч багш оролцсон юм.

Математикийн олимпиадад зургаан сурагч оролцсоноос алт медаль-1, хүрэл медаль-4, тусгай байр-1, химийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, мэдээлэл зүйн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-3, физикийн олимпиадад 5 сурагч оролцсоноос мөнгөн медаль-1, хүрэл медаль-3, биологийн олимпиадад 4 сурагч оролцсоноос хүрэл медаль-2, тусгай байр-1, нийт 1 сурагч алтан медаль, 1 сурагч мөнгөн медаль, 13 сурагч хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байр эзэлжээ.

Олон улсын олимпиадаас медаль хүртсэн хүүхдүүд дэлхийн тэргүүлэх 100-д багтдаг их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хамрагдах боломжтой болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан юм.

376348966_864019168480281_567712911903657143_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376347600_633443972229777_985793484815430899_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376355477_1408052439789949_6473894362855171882_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376348319_628675606018542_1822522336498693717_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376347626_1559346211139306_7404367082137308374_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
373072093_324862433442923_6051081410436598189_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376357192_216086388127849_1069498594684658524_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376347571_820288323127312_3656884499324040852_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376361534_853414639479896_3376578322884563775_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376362213_251991984489191_750989875285508827_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376358013_771401738117483_7079079949066654408_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376354104_6574722482642136_5731609357995164133_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
376349521_277475065055666_393962231257797162_n Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдад урамшуулал гардуулав
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...