Active

НОМЫН БАЯР ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

Үндэсний номын баярын хамрах хүрээг энэ жил илүү өргөжүүлж, арга хэмжээгээ аймгуудаас эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Арга хэмжээний зохион байгуулалтын талаар “Номын соёлт ертөнц” ТББ-аас тодруулахад “Номын баярын арга хэмжээг энэ жил аймгуудаас эхлүүлнэ.

Тавдугаар сарын 19, 20, 21-нд аймгуудын төв талбайд номын баярын арга хэмжээг зохион байгуулна. Үүний дараа буюу тавдугаар сарын 26, 27, 28-нд Д.Сүхбаатарын талбайд арга хэмжээ үргэлжлэх юм” гэлээ.

Мөн номын баярыг шинэлэг түвшинд хийхээр төлөвлөж буйгаа зохион байгуулагчид нь мэдээлэв.

Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний арга хэмжээ юм. Өнгөрсөн жил номын баярт давхардсан тоогоор 180,000 хүн иржээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...