Нийгэм

Хурд хамтлаг наадмаар Сүхбаатарын талбайд тоглоно

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ.

Тус тоглолтын дараа “Хурд” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 07 дугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2023” үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор боллоо.

Ийнхүү 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй “Хурд” хамтлаг наадмын үдэш төв талбайд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлж, монголын ард түмэнд түүхт 30 жилийн ойн бэлгээ барина. Дашрамд дуулгахад тус тоглолтыг “UBS” телевиз өөрийн эфир болон сошиал хуудсаараа дамжуулан орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол түмэндээ хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...