Дэлхий

АНУ-ын Денвер хотод 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ

АНУ-ын Денвер хотод  хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагуудад үргэлжлэн орсон цас, хүйтний эрч нь 1970 онд бүртгэгдэж байсан түүхэн дунджаас 15 хэмээр буурсан ч төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ.  Арваннэгдүгээр сард Денверт  хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна.

 Цас их орсны улмаас тус бүс  нутагт орон нутгийн цагаар нь лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө хүртэл  олон улсын  нислэг хойшлогдож болзошгүй байгааг ч мөн сэрэмжлүүлж байна.  

Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд +10 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа нь их хэмжээний цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж. Улмаар ирэх ням гарагт агаарын температур +16 хэм хүрч халахаар байгааг анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Швейцарийн Зерматт хотод цас оржээ

Швейцарийн Зерматт хотод энэ сарын 28-нд уулархаг бүсээр буюу 1600м өндөрт цас...

Хүчтэй шуурганы улмаас 200 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ

Бямба гарагт АНУ-ын нийслэлийн бүс болон Виржиниа, Мэрилэнд муж улсуудыг хүчтэй шуурга...

Японд энэ жил хамгийн дулаан хавар боллоо

Японд энэ хаврын агаарын дундаж температур цаг уурын мэдээллийг 1898 оноос эмхэтгэж...

Өнөөдөр дэлхийн түүхэнд мөнхрөн үлдсэн үйл явдлууд

Энэ өдөр дэлхийн түүхэн мөнхрөн үлдсэн онцлох үйл явдлыг хүргэж байна. Тодруулбал...