Active

Хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор боллоо

Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар ХХҮЕГ-аас тодруулахад ” Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм” гэв.

Өнгөрсөн удаагийн Засгийн газрын хуралдаанаар ХНХ-н сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдвэрлэгдсэн. Долоодугаар сараас бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоно. Дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Өмнө нь авч байсан дансаар шууд орно. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байсан хүүхдүүдийн мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно” хэмээж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...