Цаг агаар

2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30–70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0° – аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Увс, Завханы ихэнх нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур хур тунадасны явцыг харуулав. Агаарын температур гурван арав хоног тус бүрийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногий дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4–9 м/с байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур  тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна

Агаарын температур, хур тунадасны явцыг )–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 56).

Агаарын температур, хур тунадасны явцыг харуулав. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар 14–16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар цас орж, салхины хурд 5–10 м/с байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн ихэнх сумдын нутаг болон Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явцыг харуулав. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ас 1–4 °С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1–2 °С–аар  дулаан байх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Улаанбаатар хотод өдөртөө 15 градус дулаан

Улаанбаатар хотод: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр....

Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад бороо, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл...

Улаанбаатар хотод өдөртөө бага зэргийн бороо орно

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа. Өнөөдөр:  Баруун болон говийн аймгуудын...

Цаг агаар: Улаанбаатар хотод өдөртөө -12 градус дулаан байна

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар...