Active

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Наледи Пандорыг хүлээн авч уулзлаа.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдгийг тэмдэглэв.

353869288_285100737329876_9037135487556992782_n-1024x682  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав

Мөн Ерөнхийлөгч Сурил Рамафосад мэндчилгээ уламжлахыг хүсэв.

Гадаад хэргийн сайд Наледи Пандор Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч Сурил Рамафосагийн мэндчилгээг уламжиллаа.

Уулзалтын үеэр дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

353866518_924486985304656_898137690946824842_n-1024x682  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди-г хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Индонез Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг Ерөнхийлөгч тэмдэглээд, Монгол Улс ойрын хугацаанд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж буйг хэлэв.

Мөн Ерөнхийлөгч Жоко Видодо-д мэндчилгээ уламжлахыг хүсэв.

Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди Ерөнхийлөгч Жоко Видодо-гийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа айлчлах урилгыг нотлов.

Бүгд Найрамдах Индонез Улс нь Монгол Улсыг чухал түнш гэж үздэгийг тэмдэглэж, Элчин сайдын яамаа нээхээр болсон нь хоёр улсын төдийгүй АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдгийг онцлов.

Уулзалтын үеэр НҮБ, бүс нутаг, олон улсын болон харилцан сонирхсон бусад асуудлаар  санал солилцлоо.

353871482_1232583974093401_6388485414932989116_n-1024x682  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ӨАБНУ, Индонезийн Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзав
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...