Active

О.Сийлэгмаа: Ажлын санал тавьсан ч БЗС-д очихоос айж байна

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-тай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн.

Энэ үеэр “Иргэн О.Сийлэгмаа нь БЗС-нд ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан” гэдгийг хэлж байв. Тэгвэл Боловсролын сайд өчигдөр О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, ажилд нь буцаан томилохоор болсон байна. Мөн Сангийн яам, БШУЯ-ны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьжээ. 

Харин БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах тайлбарыг өгчээ. 

Тэрбээр “Үнэн, сайд уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан.

Ажлын санал тавьсан ч БЗС-нд очихоос айж байгаагаа хэлсэн. Тэдэнтэй шүүхэдсэн, одоо ч тэднээс цахимаар доромжлол гүтгэлэг ирж байгаа. Ажиллаж байхдаа илрүүлсэн тайлангаа сайдад өмнө нь хүргэсэн” хэмээн дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...