Active

Сүүлийн 50 жилд байгалийн гамшгийн улмаас 4 их наяд гаруй ам.долларын хохирол учирчээ

Сүүлийн 50 жилийн хугацаанд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 2 сая хүн амиа алдаж, 4 их наяд гаруй ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ.

Энэ талаар НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) тайланд мэдээлжээ. Тайланд мэдээлснээр, 1970-аас 2021 оны хооронд 12 мянга орчим байгалийн гамшиг тохиосон байна. 

Энэхүү шинэ судалгааны тайланг Женев хотноо Дэлхийн цаг уурын конгресс эхэлж буйтай холбогдуулан нийтэлжээ. Зургаадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх уг чуулганд оролцогчид 2024-2027 оны цаг агаар, уур амьсгал, гидрологийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн үр дагаварыг улс орнууд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг батална.

Судлаачдын тодруулснаар, сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амссан байна. Цаг агаарын аюултай үзэгдлээс болж амиа алдсан хүмүүсийн 90 хувь, эдийн засгийн хохирлын 60 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.

Ялангуяа ядуу буурай орнууд, арлын жижиг улсуудын амссан хохирлыг ДНБ-тэй нь харьцуулахад асар өндөр байна. “Харамсалтай нь, хамгийн эмзэг бүлгүүд цаг агаар, уур амьсгал, устай холбоотой эрсдлийг үүрч байна” гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас хэлжээ.

ДЦУБ-ын тайланд дурдсанаар, сүүлийн 50 жилийн хугацаанд байгалийн гамшгийн улмаас буурай хөгжилтэй орнуудад зарим тохиолдолд ДНБ-ий 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учирсан байна. 

948e3f9c3f9f562d0c8d19b28f8a1126 Сүүлийн 50 жилд байгалийн гамшгийн улмаас 4 их наяд гаруй ам.долларын хохирол учирчээ

Арлын жижиг улсуудын хувьд байгалийн таван гамшиг тутамд ДНБ-ийх нь 5 гаруй хувьтай тэнцэхүйц хохирол учирсан бол зарим байгалийн гамшиг ДНБ-ийг бүхэлд нь сүйрүүлжээ.

Ази тивд цаг агаар, уурын амьсгалын гамшигт үзэгдлээс болж сүүлийн 50 жилд хамгийн олон хүн буюу нэг сая орчим хүн амиа алдсанаас талаас илүү хувь нь зөвхөн Бангладеш улсад бүртгэгдсэн байна. 

Африк тивд байгалийн гамшгийн улмаас 733.585 хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдсэний 95 хувь нь ган гачгаас шалтгаалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...