Нийгэм

“ГОДОН ГУТАЛ ЛИЗИНГЭЭР ЗАРНА” ГЭХ ЗАРААР ИРГЭДЭЭС 28 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас фейсбүүк цахим сүлжээнд “Алтанчимэг Энхчимэг” нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй фейсбүүк группүүдэд “Годон гутал лизингээр зарна” гэх зар мэдээ нийтэлж 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай “Э” гэгч үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлүүлж цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна.

Тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
2
+1
0
+1
1
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...