Нийгэм

ШУТИС: БАГШ, ОЮУТАН ХОЁР ОЙЛГОЛЦОЖ, БИЕ БИЕЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙСАН

ШУТИС-ийн оюутан хичээлээсээ хоцорч ирээд зөвшөөрөл авахгүй танхимд орсонд багш нь дургүйцэж, шаардлага тавьжээ. Оюутан багшийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж гар утсаараа шууд бичлэг хийсэн нь цахим орчинд түглээ.

Багш, оюутан хоёрын энэ зөрчлийг цахим орчинд шүүж байна. ШУТИС-д оюутны баримтлах ёс зүйн дүрэмтэй эсэх, энэ зөрчилд сургуулиас ямар арга хэмжээ авсан талаар ШУТИС-иас тодруулахад,

Цахим орчинд тарсан бичлэг олны анхаарал татаж байна. Энэ асуудлаар сургуулийн удирдлага багш, оюутныг дуудаж уулзан, зохих арга хэмжээ авч сануулга өгсөн. Багш, оюутан хоёр ойлголцож, бие биеэсээ уучлалт гуйсан.

ШУТИС багшаа ч, оюутнаа ч хамгаална. Оюутан хичээлээс хоцорсон нь сургуулийн дотоод журам зөрчсөн үйлдэл мөн. Багш нар  манай сургуулийн брэнд байдаг. Тухайн багш ШУТИС-д олон жил ажиллаж буй туршлагатай, сайн багш нарын нэг.  

Оюутан ч ШУТИС-ийн салбар сургуульд сайн мэргэжлээр сурч байгаа. Багш, оюутан хоёр ойлголцсон учир оюутан хичээлдээ явж, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...