Active

Газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд дэлгэгдлээ.

643A8252-1024x682 Газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монголын Эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” нэртэй тус үзэсгэлэн энэ сарын 23-24-ний өдрүүдэд олны хүртээл болох юм.

643A8205-1024x682 Газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Үзэсгэлэнд БНТУ-д Хатая мужийн Хатая хотод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа болоод тус мужийн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал, газар хөдлөлтийн улмаас үүссэн хор уршиг, аж амьдралыг гэрэл зургийн дурангаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

643A8196-1024x682 Газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг бодит нөхцөл байдлаас гэрэл зургаар дамжуулан туршлага, сургамж болгон харуулж байгаа нь үзэсгэлэнгийн онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

643A8150-1024x682 Газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...