Gen-Z

Монгол залуус шинэ зүйлийн аалзыг олж илрүүллээ

Олон улсын биологийн олон янз байдлын өдрөөр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз нээснийг баталжээ.

Бусад эрдэмтдийн хамт бичсэн “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болсон байна.

Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг. Энэ хүрээнд судлаач Ж. Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор, Б.Болдгивын нэрээр буюу Coreodrassus boldgivi хэмээн нэрлэхээр болжээ.

Профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн манай тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм. Түүний шинжлэх ухаанд олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл ийнхүү дэлхийн шинжлэх ухаанд данслагдан үлдэж байна.

aalz_barimt-095932-209816274 Монгол залуус шинэ зүйлийн аалзыг олж илрүүллээ
aalz-101851-1952529418 Монгол залуус шинэ зүйлийн аалзыг олж илрүүллээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

“Inside Out 2” хүүхэлдэйн киноны трэйлер цацагджээ

“Pixar” студи “Inside Out” нэртэй хүүхэлдэйн киног 2015 үзгэчдийн хүртээл болгосон билээ....

ДАУНЫ СИНДРОМТОЙ БАРБИ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Америкийн тоглоом үйлдвэрлэгч Mattel компанийн борлуулдаг уламжлалт барби бодит эмэгтэйчүүдээс хэт ондоо...

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ИХ ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА

Нийт дуудлагын 95.8 хувь нь бие, махбодийн хүчирхийлэл, 34.6 хувь нь сэтгэл...

“ХАРИЗМ” НОМЫН ТУХАЙ

Харизмт зан төлөв нь харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно...