Active

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын төлөөлөл оролцсон шуурхай хурлыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудад шатахууны дэмжлэг болон халдвар хамгааллын хувцас хэрэглэл, хүнсний багц олгохоор боллоо.

346163494_796794354990364_8498827068637343404_n-1024x462 Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

Шийдвэрийн дагуу Улсын нөөцөөс дээрх бараа, материалыг хүргэх ажлыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

viber_image_2023-05-23_09-16-24-881-1024x768 Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө
viber_image_2023-05-23_09-28-03-098-1024x768 Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...