ActiveЦаг агаар

Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнодын тал нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

СалхиНутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурШөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22 градус,  говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +6…+11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...