Active

Туул голын эрэг дагуу амарч байсан иргэд руу хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ

Энэ оны зургаадугаар сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх 2 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. 

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны 2 этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...