Active

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “ДЭЛХИЙН ГРАН-ПРИ” УЛААНБААТАРТ БОЛНО

Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд 3X3 сагсан бөмбөгийн төрлөөр олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна. Тухайлбал, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг Хотын даргын нэрэмжит болгон жил бүр зохион байгуулах юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав болон Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав.

6433a67818164615ff1e6c78 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “ДЭЛХИЙН ГРАН-ПРИ” УЛААНБААТАРТ БОЛНО

Олимпын оноо олгох, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 16, 17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор тэмцээнийг FIBA 3X3 Ulaanbaatar Mayor Challenger нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцож, 150 гаруй улсад тэмцээнийг шууд дамжуулах юм.

6433a6a218164615ff1e6c79 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “ДЭЛХИЙН ГРАН-ПРИ” УЛААНБААТАРТ БОЛНО

Сагсан бөмбөгийн 3X3 төрөл нь олон улсын “Urban” буюу хотын спортын хамгийн сайн хөгжиж буй спорт. Тухайн хотын хамгийн түүхэн, гол цэгт, тасралтгүй үргэлжлэх хөгжмийн хэмнэлд зохион байгуулагддаг, спорт, аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн юм. Он гарснаар “Парис 2024” Олимпын наадмын эрх олгох оноо цуглуулах тэмцээнүүд эхэлж, Монгол Улсын шигшээ багийн хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох зорилго тавин бэлтгэж буй. Иймд олон улсын цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцон, оноо цуглуулахаас гадна эх орондоо дэлхийн чансааны, өндөр оноо олгох тэмцээнийг зохион байгуулж, олон баг оролцуулахад анхаарч ажиллаж байгааг уулзалтад оролцогчид онцлов.

6433a6ad18164615ff1e6c7a 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “ДЭЛХИЙН ГРАН-ПРИ” УЛААНБААТАРТ БОЛНО

Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.

6433a6b818164615ff1e6c7b 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЛИМПЫН ОНОО ОЛГОХ “ДЭЛХИЙН ГРАН-ПРИ” УЛААНБААТАРТ БОЛНО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...