Active

Найзынхаа дүүг хүчирхийлж хөнөөсөн 21 настай этгээдэд бүх насаар хорих ял оноолоо

21 настай эрэгтэй шоронгоос суллагдсан даруйдаа бага насны хүүхдийг хүчирхийлж улмаар амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны … дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан тухай Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, “тухайн бага насны хүүхэд нь гаднын нөлөөтэй амиа алдсан” болох нь тогтоогдсон байдаг бөгөөд дээрх этгээд хэргийг үйлдээд зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьсон байдаг.

Өнөөдөр уг хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, “гэмт этгээдийг бүх насаар хорих ял”-аар шийтгэх ял оноолоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
1

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...