Active

ОН ГАРСААР НАЙМАН АЙМАГТ 23 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд энэ оны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг найман аймгийн 17 суманд 23 удаагийн хээрийн гал түймэр ОБЕГ-т бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.  

Гал түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд нийт 374 хүн, 40 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

OBEG_zurag-111034-2083442700 ОН ГАРСААР НАЙМАН АЙМАГТ 23 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гал түймрийн тархалт нэмэгдэж байгаа тул унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замд гарчээ. Мөн ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын 25 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр түймрийн голомт руу нисэхээр бэлдэж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Эдгээр түймрийн голомтуудад тус аймгуудын Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд, нийтдээ 173 хүн ажиллаж байгаа юм.

Түүнчлэн ойрын өдрүүдэд нийт нутгаар салхины хурд ихтэй байгаагаас хээрийн түймрийн тархалт, эрчимшил ихтэй байна.

  • Иймд, иргэд та бүхэн ой, хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байж,
  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй энэ үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...