Active

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд БНСУ-ын “Plus size” моделиудыг хүлээн авч уулзжээ

Энэ онд манай улсад БНСУ-аас 150,000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна.

Одоогийн байдлаар тус улсаас 54,904 жуулчин ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын “Plus size” ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүлж байна.

enztpt_363323395_631066929161080_8807114214734195287_n_h450 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ
l1dd97_363338688_631066965827743_8915311686163096650_n_h450 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ
vszvns_363292282_631066935827746_4277593694289738467_n_h450 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ

Иймд ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд болон БНСУ-ын алдарт моделиудтай БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн нөлөөлөгч (influencer)-ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

2g8e1z_361560328_823467096018336_2758895403792369596_n_ph Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ2g8e1z_361560328_823467096018336_2758895403792369596_n_x974 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ

Фэйсбүүк дэх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ хуудсаас авав

Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад “Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Бидний аяллын тухай гурван цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон руу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

t2yqmo_362964106_631067005827739_8017594846648572839_n_h450 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ
x560xz_363315561_631066992494407_5916801966225331364_n_h450 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  БНСУ-ын "Plus size" моделиудыг хүлээн авч уулзжээ

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...