Apple-ийн ээжүүдийн баярт зориулсан видео бүтээлд монгол гэр бүл оролцжээ.
“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцог Б.Хулан гэр бүлийн хамт дэлхийн хэмжээний одуудын бүтээлээ байршуулдаг Apple Vision Pro бүтээгдэхүүний санд өөрсдийн гэр бүлийн бичлэгээ байршуулсан байна. Энэ талаар хосууд өөрсдийн цахим хуудаст анх нийтэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “Бид 4 нь Apple компаний сурталчилгаанд тоглов. Бүтэн нэг жил хүүгийнхээ өсөлт, хөгжлийг бичин авч, гайхамшигтай уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд ийм хөөрхөн бүтээлийг дэлхийд цацаж байна. Ээж бид нар өдөр тутмын энгийн, давтамжтай мөчүүдийг эргэж харан, тэмдэглэж, баярлаж, ухаарч эргэцүүлэх боломж бараг гардаггүй. Энэ кино Apple Vision Pro бүтээгдэхүүний санд байнга хадгалагдах юм. Дэлхийн алдарт дуучин, тамирчдын тоглосон рекламуудтай эн зэрэгцэн байршуулагдана гэж бодохоор үнэхээр итгэмээргүй. Ээж аавынхаа хайрыг хүртэх гэж ирсэн амин 2 үрдээ маш их баярлаж байна. Та 2 минь том болоод энэ гоё дурсамжаар бахархаж амьдраарай гэж аав ээж 2 нь хүсье” хэмээжээ.

Сүүлийн сэтгэгдэл