Нийгэм

80 ТОНН НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛЖЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Махаа ангилж уутлахдаа өөх, махны хэмжээг тааруулах, ууталсан махаа зөөвөрлөхдөө шуудайнд бус, цаасан хайрцагт зөөвөрлөх шаардлагыг 12 бэлтгэн нийлүүлэгчдэд хүргүүлнэ” хэмээлээ.

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн. Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бол борлуулалтыг нийслэл хариуцдаг. 

Ийнхүү гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдаж буй. Борлуулалт эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд нийт 80 тонн мах худалдаалжээ. Нөөцийн махны борлуулалттай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрүүдэд ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Арви” хүнсний дэлгүүрийн хувьд жил бүр нөөцийн мах борлуулдаг. Нэг удаадаа 100 кг гаруй мах татан авдаг бөгөөд 2-3 хоногийн дотор зарж дуусдаг байна. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...