Улс төр

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ЭХЛЭХ ЮМ БОЛ БИД МАЙХНАА БАРИАД СУУНА

Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Монгол Улс түүхэндээ хоёр удаа үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсан юм байна. Үүний нэг болох Хүүхдийн паркийн газраас “Бодь” групп, жижиг олигархууд хашаалаад байхгүй болгочихсон.

Хүүхдийн парк дотор нь байсан ганц гайгүй ресторан нь биеэ үнэлэгчдийн оромж болсон. 

Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнг 2005 онд НИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болгож өөрчилсөн. Тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байв. Яг энэ арга Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд бий болох гээд байна. 

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг. Би энэ газар хүүхдүүдээ салхинд гаргадаг. Гэтэл Ц.Баатарсайхан энэ газарт “KFC Land” гэх барина гэнэ. 

KFC Mongolia албан ёсны пэйж хуудсандаа “Бид нар 2018 оноос хойш дүүрэг болгонд хандсан. Нэг нь ч зөвшөөрч, газар өгөөгүй” гэжээ. Тэгэхээр дүүргүүдэд хандсан албан бичгээ, хариутай нь хамт гарга гэх хүсэлтийг тавимаар байна” хэмээв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Таванбогд групп Хөгжлийн Банкнаас 100 гаруй тэрбум төгрөг авсан ч ганцхан тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэдгийг нээлттэй сонсголоор сонссон биз дээ.  

Монголд KFC байгуулаад 10 жил болж байгаа бол нийгмийн хариуцлагын хүрээнд хотын захын гэр хороолол руу бүтээн байгуулалтаа хийгээч ээ. 1.1 га газар гэдэг дунджаар 20 айлын газар юм билээ. Тэгэхээр 20 нүхэн жорлон, янданг байхгүй болгох боломжтой.

Өнөөдөр хэвлэлийн хурал хийе гээд олон хүн надтай холбогдсон ч эргээд залгатал утсаа авахгүй байна. Тэдний нөлөөнд орсон биз. Цагаан сараар хүртэл ЖДҮ эрхлэгчдийг бизнесийг булаагаад ууц, өвчүү хүртэл чанаж байсан.

Хэрэв Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд газар шорооны ажил эхлэх юм бол бид майхнаа бариад сууна” гэж ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочиллоо

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны...