Active

“Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Шинэ сэргэлт-Чингэлтэй” санаачлагын хүрээнд хөрсний бохирдол түүний хор уршгийн талаар мэргэжлийн судлаачдын санал дүгнэлт, зөвлөмжид үндэслэн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, шийдвэр гаргагчид болон иргэдийг мэдээллээр хангаж, хөрсний бохирдлоос сэргийлэх шийдэл олох зорилгоор “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны Их танхимд Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ санаачлан зохион байгууллаа.

IMG_4750 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл болон ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, 1-24 дүгээр хороодын иргэдийн төлөөлөл оролцлоо.

IMG_4781 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4810 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4807 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Улаанбаатар хотын хөрсний бохирдол”, “Чингэлтэй дүүргийн хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах арга зам”, “Хашааны хөрс сайжруулах арга зам, хөрс сайжруулах технологиуд” сэдэвт илтгэлийг Монголын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, доктор, П.Оюунбат, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын доктор Ө.Ганзориг, Хөрсний лабораторийн эрхлэгч Ц.Болормаа нар тавьж хэлэлцүүллээ. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдолтой дүйцэхүйц хор хөнөөл үзүүлж буй нэг хүчин зүйл нь хөрсний бохирдол юм.

IMG_4845 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4858 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4858 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Утаа шиг харагдахгүй ч хүний эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй хөрсний бохирдлыг нүхэн жорлон, хашаандаа ухсан жорлон, муу усны нүхүүд үүсгэж буй. Нийслэлийн нийт иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй энэхүү сэдэвт юуны өмнө Чингэлтэй дүүрэг анхаарал хандуулж тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм.

IMG_4978 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4976 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг судалгаа шинжилгээтэй мэдээ, мэдээллийг хүргэв.

IMG_5038 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_5034 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4945 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
IMG_4937 “Асуудал-шийдэл” хөрсний бохирдол сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...