Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэдэг газраас Иргэн А /сэтгэцийн өөрчлөлттэй/ 04.15-ны өдрийн 19:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн А/37 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус багийн Мэргэн-Уул, Баруун-Ураа, Зах-Ус, Цагаантүнгэ, Цоохор нуур, Цоохор нуурын баруун хөвөө гэдэг газруудаар 120 км-т зохион байгуулсан. 04.18-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Сүүлийн сэтгэгдэл