Монгол улсын аварга, шатрын спортын мастер, монголын хүүхдийн ордны багш Н.Төрбатын нэрэмжит сурагчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2023” тэмцээний 6-7 насны ангиллын тэмцээн 2023 оны 12-р сарын 09-10-ны өдрүүдэд эмэгтэй 36 хүүхэд 7 өрөг, эрэгтэй 114 сурагч 8 өрөг нийт 150 сурагч тоглож дүнгээ гаргалаа.
Амжилттай тоглосон эхний 9 хүүхдийг тодруулж, Улсын аваргад оролцох эрх олгон, эхний 3 байрт МХО-ы “Эрдэм” алт, мөнгө, хүрэл медаль болон мөнгөн шагналаар урамшуулав.
Эрэгтэй ангилалд
- 1-р байр А.Ирмүүнтүшиг “Эрдэм” алтан медаль
- 2-р байр З.Намхайдорж “Эрдэм” мөнгөн медаль
- 3-р байр Б.Эрхэс “Эрдэм” хүрэл медаль, өргөмжлөл
- 4-р байр Т.Сүбээдэй Өргөмжлөл
- 5-р байр М.Хорвоо Өргөмжлөл
- 6-р байр М.Үлэмж Эрхийн бичиг
- 7-р байр Б.Анар Эрхийн бичиг
- 8-р байр Э.Ивээлт Эрхийн бичиг
- 9-р байр И.Оргилсайхан Эрхийн бичиг
- МХО М.Мөнх-Итгэл Эрхийн бичиг
Эмэгтэй ангилалд
- 1-р байр Ү.Баянлхам “Эрдэм” алтан медаль
- 2-р байр Б.Халиун “Эрдэм” мөнгөн медаль
- 3-р байр Ч.Халиун “Эрдэм” хүрэл медаль
- 4-р байр Э.Амингоо Өргөмжлөл
- 5-р байр Э.Үлэмжсэргэг Өргөмжлөл
- 6-р байр У.Энх-Үжин Эрхийн бичиг
- 7-р байр Э.Гүнжлхам Эрхийн бичиг
- 8-р байр Э.Энхжин Эрхийн бичиг
- 9-р байр Ч.Сүндэрьяа Эрхийн бичиг
- МХО О.Үлэмж Эрхийн бичиг
Эх сурвалж: Монголын хүүхдийн ордон

Сүүлийн сэтгэгдэл