Монгол улсад анхны өвсөн стадионыг Архангай аймгийн Цэцэрлэг хот Тамирын голын эрэгт барихаар бэлдэж байна.
Тодруулбал, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Монголын анхны өвсөн түр стадион”-ыг байгуулж, энд “Тамирын жавар 2024” арга хэмжээг зохион байгуулна. Үүний дараа 2024 оны нэгдүгээр сарын 14-ний 18:00 цагаас эхлэн стадион барьсан өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр тараах аж.

Малчдад санхүүгийн хувьд хэмнэлттэй, хямд төсөр үнэтэй өвс тэжээлийн асуудлыг ийм шийдлээр нэвтрүүлж, иргэдээс өвөлжилтийг дэмжих үйл хэрэгт биечлэн оролцож, фестивальд өргөнөөр ирэхийг зохион байгуулагчид урьжээ.

Сүүлийн сэтгэгдэл