Active

БЭР ЭГЧИЙНХЭЭ АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 20 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭВ

Архангай аймгийн Прокурорын газраас Б-г тус аймгийн Л сумын нутаг А гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр иргэн А-г олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

Б нь эхнэрээсээ салж, ам бүл ганцаар төрсөн ах С-н хаяанд мал маллан амьдарч, ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байсан.

Б нь төрсөн ах С-г сумын төв явсан, эзгүй хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироосон, амь хохирогчийн насанд хүрээгүй хүү малд явж ирээд ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж цагдаагийн байгууллагад мэдэгдэн, эмнэлгийн тусламж дуудсан боловч амь хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байх ба Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...