Active

БНСУ-ын иргэд жилийн өмнө амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ

2022 оны аравдугаар сарын 29-нд БНСУ-д “Halloween” буюу сүнсний баяр тэмдэглэж явсан 160 орчим хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсөд нь тэдэнд эмгэнэл илэрхийлжээ.

Энэ үеэрээ тэд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг чин сэтгэлээсээ уучлал гуйхыг хүсэж, Аюулгүй байдлын сайд И Санг Минийг огцрохыг шаардсан аж. 

Тус улсын Ерөнхийлөгч мөн амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, “илүү аюулгүй улсыг бий болгоно” гэсэн амлалт өгчээ. Тэрбээр “Жилийн өмнөх энэ өдөр миний амьдралын хамгийн гунигтай өдөр байсан. Бусад иргэд ч надтай адил мэдрэмж авсан байх. Харамсалтайгаар амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлье” хэмээн хэлжээ. 

55a37d3d1d5344b290c78fed9f8d5b88-093458-305201718 БНСУ-ын иргэд жилийн өмнө амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ

Эмгэнэлт үйл явдал давтагдахаас сэргийлж, БНСУ дохиоллын систем ажиллуулна хэмээн мэдэгдсэн. Уг систем нь цугларсан олныг дэлгэц дээрээс автоматаар тоолж, аюулын дохиог удирдлагуудад мэдэгдэх юм.

Энэ жил Итаевон дүүрэгт баярын уур амьсгалтай цөөн хэдэн цэнгээний газар байсан бөгөөд бямба гаргийн 22 цагийн байдлаар 12 мянган хүн тус дүүрэгт цугларсан нь “бага зэрэг хөл хөдөлгөөнтэй” гэсэн ангилалд багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...