Энэ жилийн хаврын мод тарих Тэрбум мод үндэсний хөдөлгөөн дүүргийн харьяа хэлтэс албад, хороодын ажлын алба, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.

Тус хөдөлгөөний хүрээнд дүүргийн удирдлагууд, ажилтан албан хаагчид 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбайд өнөөдөр мод тарилаа.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, болон Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид мод тарих аянд нэгдэн мод суулгалаа.

Дүүргийн мод тарих боломжтой түшиц газруудад мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ногоон төлөвлөлтийн зураг төслийн дагуу 3 төрлийн 3000 мод (нарс, хайлаас, улиас) тарих юм.













Сүүлийн сэтгэгдэл