Active

Н.Ялалт: Цэргийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна

Нийслэлийн цэргийн штабаас энэ жилийн цэргийн бүртгэл явагдахтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жил нийслэлийн цэргийн бүртгэл өнөөдөр буюу 4-нөөс 19-ний хооронд зохион байгуулах юм. Цэргийн бүртгэлийг энэ жил хоёр системээр буюу цаасан баримтаар тухайн оршин суугаа хаягийнхаа хорооны байранд очих, эсвэл “e-mongolia” цахим платформыг ашиглаж бүртгүүлэх юм. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны энгийн иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг хоёр системээр буюу цаасан болон цахимаар явуулах юм. Аюулгүй байдлын үүднээс 100% цахимаар явуулах боломжгүй” гэв. 

Цахимаар бүртгэх талаар “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “Цахимаар гурав дахь жилдээ цэргийн бүртгэлийг хийж байна. Иргэд гар утас, вэб сайтаар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн операторын ажилтнаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Иргэдийн явуулсан хүсэлтийг тухайн харьяа дүүргийн цэргийн штабын ажилчид шалгаад асуудал гараагүй тохиолдолд зөвшөөрсөн төлөвт шилжинэ.

Мэдээлэл нь дутуу, цэргийн үүрэгтний үнэмлэхээ буруу хавсаргах гэх мэт асуудал гарсан үед засварлах төлөвт шилжинэ. Ингэснээр тухайн иргэн зөвхөн алдаа гарсан хэсгээ засаж, дахин илгээх шаардлагатай” гэж ярилаа.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай.

Өнгөрсөн жилүүдэд цахим бүртгэлийн алдаа, ачааллын улмаас торгох асуудал яригдаагүй. Харин энэ жилээс бүртгэлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ авна гэдгийг албаныхан онцоллоо. 

shells_415523063_2358094744393715_2514996814507136258_n_x974 Н.Ялалт: Цэргийн бүртгэлийг цаасан болон цахим хэлбэрээр явуулна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...