ActiveУрлаг

“Barbenheimer” нээлтийн долоо хоногтоо $235 саяыг олжээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зэрэг нээлтээ хийсэн Warner Bros студийн “Barbie”, Universal студийн “Oppenheimer” кинонууд Умард Америкийн кино театрын зах зээлээс нийтдээ $235 саяын орлого олжээ.

Эсрэг тэсрэг төрлийн энэ хоёр бүтээлийн давхцлыг кино судлаачид “Barbenheimer”-ийн үзэгдэл хэмээн нэрлэж байгаа.

uq3jsy_barbenheimer_2_x974 “Barbenheimer” нээлтийн долоо хоногтоо $235 саяыг олжээ

Ягаан өнгийн хувцастай үзэгчдийг театруудад авчирсан “Barbie” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын зах зээлээс $155 саяыг олсон нь энэ оны хамгийн өндөр ашигтай нээлтийн үзүүлбэр болсон байна.

Харин атомын бөмбөгийг зохион бүтээгчийн намтрыг өгүүлсэн “Oppenheimer” $80.5 саяыг олсон нь чамлахааргүй өндөр үзүүлэлт болжээ. Нээлтийн өдөр хоёр бүтээлийн тасалбарыг нийт 200,000 гаруй хүн худалдаж авсан байна. Тэдгээрийн ихэнх нь хоёр киног дараалан үзэх төлөвтэй байгаа юм.

9jb5hx_barbenheimer_3_ph “Barbenheimer” нээлтийн долоо хоногтоо $235 саяыг олжээ
9jb5hx_barbenheimer_3_x974 “Barbenheimer” нээлтийн долоо хоногтоо $235 саяыг олжээ

Ерөнхийдөө өнгөрсөн амралтын өдрүүд нь кино театруудад 2019 оны “Avengers: Endgame” киноны нээлтээс хойших хугацааны хамгийн өндөр орлогыг оруулсан байна.

“Киног том дэлгэцээс үзэх дуртай хүмүүсийн хувьд энэ нь гайхалтай үзэгдэл болж байна. Түүхэнд бичигдэх нээлтийн долоо хоног боллоо” гэж Театрын Эздийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч Майкл О’Лэри мэдэгджээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...