Active

ТАНИЛЦ: ГУРАВДУГААР САРЫН ХАЛАМЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ

ХХҮЕГ-аас энэ сард тараагдах нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарийг танилцууллаа.

Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр гуравдугаар сарын 14, 24-нд олгох бол насны хишиг гуравдугаар сарын 14, 24-ний өдрүүдэд олгох юм байна. Харин энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу шинийн 1-ний өглөө иргэдийн данс руу шилжүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сарын баяртай холбогдуулан урьдчилан олгосон байдаг. Тиймээс энэ сард хүүхдийн мөнгө олгохгүй. 

Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын хуваарь:

  • Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Амьжиргааны дэмжих мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14, 24-нд 
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж гуравдугаар сарын 14-нд 
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт гуравдугаар сарын 14, 24-нд 
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж гуравдугаар сарын 14, 24-нд 
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гуравдугаар сарын 14, 24-нд 
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гуравдугаар сарын 14-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж гуравдугаар сарын 14, 24-нд
  • Насны хишиг гуравдугаар сарын 14, 24-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж гуравдугаар сарын 20-нд тус тус олгох талаар Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдээллээ.
xfvrte___x974 ТАНИЛЦ: ГУРАВДУГААР САРЫН ХАЛАМЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...