Active

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

​Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт 2023 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болох гэж байна.

Уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм.
 
​Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхийн нийтэд тулгарсан сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүчирхэг түлхэц  болдог индэр байж, өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг илэрхийллээ.
 
Монгол Улс олон улсын томоохон уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх уулзалт, хурлуудад сайдын түвшинд оролцсоор ирсэн юм.
 
Иймээс энэ форматыг улам хөгжүүлж, сайн туршлагаа хуваалцдаг дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг албан ёсны, үр дүнтэй талбар болгохыг эрмэлзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...