Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, +16…+18 градус дулаан байна.

Сүүлийн сэтгэгдэл