ActiveЖиг Жуг

Захидал 1 | Би 15 настай яах вэ?

Би 15настай. Японд гэр бүлтэйгээ 10 жил байж байгаад саяхан энэ жил эх нутагтаа ирээд ЕБС сургуульд сурахаар элссэн. Гэхдээ элссэн анги хамт олон маань үнэхээр хэцүү. Бүгд л гадуурхаж дээрэлхээд ангийн багш хүртэл ялгаварлаж харьцсаар одоог хүрлээ…

Үнэхээр тэвчиж чадахгүй. Дотны хүн ,гэр бүлийнхэндээ хэлье гэхээр хэлж чадахгүй, сайн найз ч байхгүй. Би монгол хэлэндээ бичихдээ сайн ч йяллагадаа жоохон муу болохоор анхны өдрөөс намайг шоолж доромжилж эхэлсэн.

Анги дотор охид, хөвгүүдээр нийлдэг аймаар том фракц гэдэг билүү тэр нь намайг бүр байнга дээрэлхдэг. Бусад нь жижиг жижиг фракцаараа байдаг. Тэгээд бүр байхдаа ангийн нэг том охины ээж нь ангийн багш байдаг. Надаас өдөр бүр мөнгө авдаг.

Заримдаа надаа мөнгө байхгүй үед зодож цохиж нэг бол өөр юм хийлгүүлдэг. (Электрон тамхи татахыг шаардах нэг бол юманд явуулдаг өөр дандаа хичээл дээр баг болох үед нэг бол намайг багтаа авахгүй эсвэл бие даалтын хамаг юмаа хийлгэж,анги ганцааранг минь цэвэрлүүлдэг. Үс хүртэл дээр хайчлаад, тэгээд нэг удаа яалтчгүй шалтгааны улмаар ангийн нөгөө охины гэрт орохоор болсон.Тэгээд Тэр охин 4 охинтой нэг 2 бандитай цуг ороод. Тэгэнгүүтлээ намайг 1 бандитай үлдээгээд бусад нь дэлгүүр орчоод ирье.

Та 2 юмаа хийж байгаарай гээд гараад яваад өгсөн .Тэгсэн нөгөө банди чинь намайг гэнэт ор руу түлхээд хүчиндэх гэж оролдсон. Би бүр айгаад болиоч гэж бувтнахаас өөр юу ч хэлж чадаагүй .

Тэгээд тэрнээс хойш нөгөө сарын тэмдэг маань ирэхээ больчихсон .Хүнд хэлье гэхээр огт чадахгүй байна яавал дээр вэ? Би хэнд хэлбэл зүгээр вэ? /Би нөгөө ичимхий дотогшоо гэдэг билүү тиймэрхүү төрлийн хүн /Тэгээд нөгөө охин ямар нэг гачин тэнэг юм хийвэл чамайг би ээжид янз бүрээр хэлээд сургуулиас хөөлгөнө гэж байнга сүрдүүлдэг.

Сүүлд бүр үсийг минь нөгөө жижигхэн гал асаадаг юу билээ тэрүүгээр түлэх гэж оролдсон. Өдрөөс өдөрт л аймар дээрэлхэж байна. Одоо амралт болох гэж байгаа болохоор баярлаж хурдан амрах юмсан л гэж бодож байна. Яг Солонгос кинонд тоглож байгаа мэт л санагдаж байна.

Анхаарал хандуулсанд тань гүнээ баярлалаа ./Зөвлөмж өгөх эсвэл хамт ярилцах хүн/ байна уу?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...