Active

10-11 насны охид цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихэссэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Төрийн мэдээлэл өгөв. Тэрээр цахим гэмт хэрэг эрс өсөж байгааг анхааруулсан юм.    

-Өсвөр насны охидтой цахимаар танилцан, үерхэж нөхөрлөж буй мэт дүр эсгэн, улмаар тухайн охины биеийн зургийг авсны дараа охиныг айлган дарамталж, бэлгийн харилцаанд орсон, хүчирхийлсэн хэргүүд хэд хэд гарлаа. Иймд бид олон нийт, эцэг эхчүүдэд анхааруулж байна. Охидын итгэлийг авч, зураг бичлэгийг нь гартаа оруулсны дараа “Чиний зургийг ил тавина” гэж айлган, дарамталдаг.  

Налайх дүүрэгт нэг этгээд бага насны хүүхдийг ийм замаар хүчирхийлэхээс өмнө нь цагдаа нар амжиж барьсан. Ийм төрлийн гэмт хэрэгт 10-11 насны охид өртлөө. Хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарч, танихгүй хүнтэй фэйсбүүкээр найз болохгүй байх, чаатлахгүй байх, хувийн мэдээллээ өгөхгүй байх, биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан зураг, бичлэгийг бусдад өгөхгүй байхыг анхааруулна уу.

Хэрэв танай хүүхдэд, найз нөхдөд бусдаас зураг видеогоо ирүүлэх санал ирсэн бол Эрүүгийн цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэв. 

Манай улсад гарсан нийт гэмт хэргийн 30 хувийг цахим гэмт хэрэг эзэлжээ. Цахим орчинд хүүхдийн бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг өссөний зэрэгцээ цахим бооцоот тоглоом мөн их байна. Цахим тоглоомын газрууд манай улсаас маш их хэмжээний мөнгийг шилжүүлжээ.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

Нийслэлийн иргэдийн баяр энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Ч.Лодойсамбуу: Монгол улс өнөөдрийн байдлаар ганц л сайдтай сууж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Монгол төрийн ажил өнөөдрийн байдлаар гацсан байдалтай байна. Одоогоор...

Шинэ төрлийн үлэг гүрвэлд “Монголын ханхүү луу” гэдэг нэр өгчээ

Эрдэмтэд Монголын музейн цуглуулгад байсан 86 сая жилийн настай хоёр араг яс...

Х.Нямбаатар: 20 жилийн дотор дахин бордюрыг солихгүй

Хотын дарга Х.Нямбаатар замын хашлага буюу бордюрыг 20-оос дээш жилийн хугацаанд солихгүй...