Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны … дугаар гудамжинд бага насны хүүхэд / 8 настай эмэгтэй хүүхэд/ нүхэн жорлонд унаж нас барсан тухай Онцгой байдлын газраас мэдээлж байсан.
Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад:
“Манай 00-д 5, 6 орчим насны нүцгэн, хүүхэд хийчихсэн байна” гэсэн мэдээлэл 5-р сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 7 настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэх мэдээллийг өглөө.

Сүүлийн сэтгэгдэл