Нийгэм

ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН 65,8 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр 2023 оны хаврын чуулган нээлт хийлээ. НээлтийГ УИХ-ын дарга Г.Занданшатарын үгээр эхлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны намрын чуулган хоёр сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөснийг тодотгоод иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлон тэмдэглэв.

 Мөн нээлтийн чуулганд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
1
+1
0
+1
0
+1
0

Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

Солонгост бэлгийн цөөнхүүдийн баярын жагсаалд 170 мянган хүн оролцжээ

Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой “Seoul Queer Culture Festival” Сөүлд болсон...

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэмийн дулаан

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа....

Нийт 84 иргэний амь насыг авран хамгаалж, 218 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 36...

Ядуурлаас гарсан улс орнуудын амжилтын түүхээс: Монголд өгөх сургамж

Ядуурал бол зөвхөн орлогын хомсдол бус, хүний амьдрах эрх, боловсрол, эрүүл мэнд,...